Үг

Баабар гуайг би баабар.мн-ыг үүсгэхээс өмнө “Баабар юу гэж өгүүлэх хэмээх” Өдрийн сонингийн нэг булан дээрээс уншдаг байлаа Дууриаж бас энд тэнд цаасан дээр үг өгүүлбэрийг хуулж сараачна бас гэрийхэндээ загнуулна. Учир нь би Баабар шиг шүүмжлэх талаас нь хардаг болсон байсан. Энэ буруудаагүй шүүмжлэхээс өөр аргагүй үгүйдээ л би бодоход хайрын шүлгийн хэн бол хэн л сайхан бичдэг харин нийгмийн шүлэгийг ямар ч сайн сэтгүүлч сайндаа л тэр дарга мод тарилаа гэж бичдэг биздээ.

Ленин багш өөрийнхөө бичгийг гаргадаггүй муухай бичдэг хүн байсан гэнэлээ. Гэхдээ би тийм хүн болох гээд алдаатай бичээд бас Монгол хэлний багш нартаа бурууг хэзээ ч тохохгүй. Энэ бол миний буруу Харин заримдаа буруудаа баярлах үе гарах юм жишээ нь хүний зүрхийг зүсмээр буруу бичсэндээ. Тэхлээр хорвоо ч баян юмдаа тиймээ.

Хүн бүхэнд өөр өөр найзууд байдаг Жишээ нь тамхины архины хичээл номын гээл. Тэр ч бүү найз бүрээс асууж болох ба болохгүй гэсэн асуулт байдаг. Энэ асуултыг асууж болохуйц найзаасаа Баабар, Гүрбазар хоёрын ялгаа юу вэ? Гэж нэг асууж билээ. Гэтэл Баабарыг би уншдаг харин Гүрбазарыг би сонсдог гэж билээ Уг нь би асуултынхаа хариуг юу бичээд байцгаагий нь андынхаа нүдээр харах гэсэн ухаантай.

Би шүүмжлэгч, сэтгүүлч, тэр ч бүү хэл бичээч ч биш Өөрийнхөө бодсоноо бичихийг оролдогч нэгэн, хэн ч надад чи алдаж бичлээ гэж эрх чөлөөнд минь халдах ёсгүй. Монгол хэлний багш минь л биш бол ядаж тийм багштай байх хөг нь өнгөрсөн.

Буруу ойлгуулж болох юм. Гэхдээ намайг ухаан ороогүй байхад Ардчилал гарч байсын гэнэлээ. Тэхээр би ардчиллыг бусадтай адил хөдөлмөрлөж цагаан хоолой барьж жагсаж цагаан маск зүүж тэр ч бүү хэл гэртээ гутлын үдээс скоч сүхээр амиа хорлуулалгүй зөвхөн хорвоо дээр байх зүйл гэдэг утгаар би хэрэглэх ёстой гэдгээрээ Ардчиллыг эдлэн хэрэглэгч байх ёстой хувь заяатай төрсөн хүн. Түүнээс чи миний эрхэнд халдаад байна гэж анхааруулж Ардчиллыг үйлдвэрлэх ч шаардлагагүй нэгэн уучлаарай.

Үг. Үг юунаас гаралтайн бол юунд хэрэглэж бас хэрхэн зөв хэрэглэх? Би мэдэхгүй лдээ гэхдээ уншсан зүйлээсээ санаж байгаагаа бичих гээд оролдоё. Дашрамд хэлэхэд буруу байхыг үгүйсгэхгүй.

Үг нь зүйлээс гаралтайн байна. Зүйлээ юунаас гаралтайг судлахын оронд Зүйлээ ойлгох хэрэгтэй ба түүндээ нэр өгөх эсвэл өөрийн санаагаа илэрхийлэхэд үгийг ашигладаг юм байна. Тиймээс үгээр хүнийг алж бас баярлуулж гэдэг дээр бодолцох гээд оролдоё. Оролдохын тулд ойроор нь Блогийг аваад үзье.

Блогийг би Зүйлээр орлууллаа эсвэл ямар нэгэн бичлэгээр орлуулж болно. Уншигж бичлэг эсвэл блогийг уншлаа. Дараа нь шаардлагатай бол хэрэглэгдэхүүн хэрэг болно Тэрийг нь Үгээр бодож болох юм. Үнэндээ бол энэ таны Сэтгэгдэл лдээ.

Жишээ бэлэн болсон болохоор, оролдож байгаа өгүүлбэрээ нэг сөхөх хэрэгтэй байх

“Үгээр хүнийг Үхүүлэх бас Баярлуулах” шүүдээ. Эндээс харахад үгээ хэрглэсэн хойно Үгний үр дүнд Хүн- үхэх эсвэл баярлах гэдэгийг анзаарч болж байна.

Блог эсвэл бичлэг “зүйл”- бэлэн болчихсон байгаа. Та харсан уншсан одоо Хэрэглэгдэхүүн буюу “үг” хэрэгтэй – “сэтгэгдэл” гэсэн үг. Сэтгэгдэлээр блогийг устгаж бас нийтлүүлж болж байна. Сэтгэгдэл мэдээж олон янзаар ирэх нь ойлгомжтой тэр бүрт дольдгонож харьцаад байж болох л байх л даа тэхдээ тэгээд байж чадах хүн ховор байхаа уучлаарай. Ядаад энэ блог болохоос хоносон мантуу зардаг цайны газар биш. Бас олон талаас харж сэтгэгдэл үлдээхэд учир бий байх эхлээд тэкстээ ойлгож байж зарим сэтгэгдэл бичмээр байдын. Хэзээний мэдлэгтээ хүн шиг наддаа загнах гээд. Үнэндээ сэтгэгдэл эхтэй ямар ч холбоогүй байгаад нь хэлэх үг олдохын биш. Баахан доромжилчоод дараа нь уучлалт гуйхыг кайп авах гэхүү боловсролоороо наадах гэхүү? Сэтгэгдэл хачин гоё Монголоор бичдэг хүн төгсгөлд нь датаныхаа хэлийг солин байж анлиар баярлалаа гэх ганцхан үг бичих бас нэг моодуу? ядаж тэр нь зөв биш байгаад өрөвдмөөр бас өр өвдмөөр. Гэтэл англиар бичих байтугаа галиглаад сэтгэгдлээ үлдээх үй түмэн мэдлэгтэн сэтгэгдэл үлдээх боломжгүй тийм орчингүй боловсролтонгууд тэрнээс дутхааргүй 3сая шахам бий. Нөгөө шүүх дээр эхийгээ алах байсын бол насан туршдаа яах гэж “ээж” гэж дуудваа гэхэд, -Архины гай гэдэг шиг согтуу байсым байлгүй

Эндээс үзэхэд үг хэрхэн зөв хэрэглэхийг таны боловсрол ядаад хүмүүжлээс зуу биш гэхэд нэг хувь шалтгаалах байхдаа.

Энэ блогийн бичлэгийн талаар ч биш интернэт гэгдэх айл гэрийн бүх Монгол хэлтэй сайтуудын сэтгэгдэлүүдийг та нэг гүйлгээд хараад үзээрэй. Та ч тэдний нэг нь би ч бас. Аль эсвэл бид бүгдээрээ ийм мэдрэлийн солиотой муу? Энийг зөвхөн өөрийн хэлж бичиж чадах чадал болох блогоороо дамжуулсаныг болгооно буйзаа

1 comment:

  1. Үг үйлдэлийн эхлэл ажгуу. Цэнэж биш цэцэрхэж хэлсэн нэг үг чиний хэлсэн мэт шидийг агуулах буйзаа. Гэвч зарим тохиолдолд үг үнэндээ хатуу байдаг тал бас бий. Гагцхүү үгийг уншигч хүний ухааны хязгаараас хамаарах болов уу гэж мунхагланам.

    ReplyDelete