Ижий минь л дэргэд байвал жаргалтай.

Зүүнээ татдаг солонго нь баруунаа татсан ч яахав дээ.
Зүүдлээд сэрэхэд ижий минь дэргэд минь л байвал жаргалтай.

Үүдэн гурванн сараас нэг нь дутсан ч яахав дээ
Үлгэрийн төгсгөл шиг миний ижий
Үрдээ л харагдаж байвал жаргалтай.

Хүүдээ битгий гомдоорой
Хүү чинь
Уулыг өргөж таныхаа ачийг тань хариулах
Урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү

Будан суухаас нь өмнө тэнгэрээ аргадая
Буурал нөмөрхөөс нь өмнө ижийгээ хайрлая
(Соёлын гавъяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазарын"Ижий танаа" найраглалаас хэсэглэн авав)

Сүүдрээн чирж яваа сүг дүрстэй миний жижигхээн бодлын ТОМООХОН хэсэг шүү ЭЭЖЭЭ.

1 comment:

  1. Сэтгэл огшиж
    Сэрүүн зүүдэндээ сэрж эгээрэх энэ агшин.
    Сайхан бичиж...
    Сүүлийн үг тун эмзэг тусч байна.

    ReplyDelete