Би Брэнд

Албатай юм шиг би үргэлж энд тэнд явж байхдаа блогтоо энэ талаар бичвэл гоё юм болуу эсвэл тэгчүүл гоё болуу гэж би үргэлж боддог. Энэ ганцхан миний ч боддог зүйл биш байх Хаа сайгүй болсон болоогүй над шиг блогтой хүн болгоны хүн бүрийн бүрийн боддог бодол байх.

Тэгж бодоод цааш нь жаахан бодсон, жаахан бодсон шүү их бодоогүй, тэгж байгаад хэд гурван мэддэг блогуудаа, блогчидоо бодлоо. Тэгээд нэг зүйлийг олж харсан, би гэхдээ буруу харсан байж магадгүй. Харин харсан зүйл бол блогчин хүн бүр, бүүр болъё би лав "Би брэнд" болохыг мөрөөддөг энүүхэндээ.

Та ч гэсэн таны нэрээр овоглосон брэнд моодонд ороод хувцас бол хүн бүр тэрийг өмсөх гээд машин бол хүн бүр унах гээд үнэртэн бол хүн бүр түрхэх гээд, гоё байгаа биздээ. Надаа лав гоёоо "Бараавоо" брэндийн "Комплет 2010" хувилбар дөнгөж өнөөдөр худалдаанд гарч Мишээл экспо-д нээлтээ хийж ноён Бараавоо, брэндийнхээ шинэ хувилбарын нээлтэд зориулж үг хэлж байгаад уусан усандаа хах цацлаа гээл сонин монин дээр гараал гоё биздээ ай?

Тэхээр Брэнд гэдэг өөрөө асар хүнтдэй нэр байдаг байх миний бодлоор. Ер нь бол би тэгж бодоол байдын. Яагаад гэвэл хүн болгон шунаад, нүд алдаж, дуу алдаад огцом зогсож хэтэвчээ шалгаад байдын тэхдээ жирийн нэгэн авч чадахааргүй үнэ цэнэтэй байдаг түүгээрээ бусдаас ялгарч байдаг. Зураас татна гэж байдаг шдээ. Шар зураас, шар зурааснаас наадхыг нь би авч чадна цаадхыг бол ойрын хэдэн жилдээ гэж...

Би одоо нэг цүнх хараад байгаа. Хар гадаргатай цагаан эмжээртэй хажуудаа үүрдэг мөр цүнх. Хамгийн гол нь дээр нь "АДИДАС" гээд бичсэн байгаад байгаа байхгүй. Бариад үзэхээр, миний ПС яг таарна, яаг тааруулахаар хийсэн байлээ шүү яг таарахаар. Хамгийн хачирхалтай нь 400 кронд л байгаа юм. Энэ нь миний шар зураас битгий хэл улаан зураасыг хол даваад явчиж байгаа юм. Харин түүний яг хажуудах хятад шоп-д 125 крон гээд яаг адилхан мөртлөө АДИДАС гэсэн бичиг байхгүй байгаад л Брэнд гэдгийн давуу тал үнэ цэнийг ажиглаж болж байгаа юм.

Эндээс "Би Брэнд" байхын тулд үнэ цэнэтэй байх хамгийн эхний шалгуур гарч ирж тулгарах болчоод байгаан
Үнэ цэнэ гэхлээр нөгөө л хэдэн илтгэгч лекторуудын яридаг хүн бүрийн 100 долларын үнэ цэнэ гэдэг жишээг энд бичилтгүй хүн бүр мэдэх байх Яг л түүн шиг гишгүүлээд үнгүүлээд нусаа дээрээс нь нийгээд бөгсөө арчцан 100 долларыг хүн бүрээс авахуу? гэхэд авнаа л гэдэг шиг л үнэ цэнийн талаар ойлгож болно.

Тиймээс "Би брэнд" байхын тулд хамгийн эхлээд үнэ цэнэтэй байх ёстойн байнаа гэдгийг олж харлаа.
Тэгэхээр одооноос эхлээд би үнэ цэнэтэй болох хэрэгтэйн байна, бас энэ галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юмыг уншсан та ч гэсэн үнэ цэнэтэй болоорой.

Яагаад энийг хэлээд байгаан бэ гэвэл "Цаана чинь хүн бүр л өөрийнхөө нэрээр брэнд хийхийг оролдож байнашдээ".
Оролдож байгаа гаруудаас товчхон дурдахад:

www.baraavoo.blogspot.com
www.elbegdorj.mn- гэж байгаад одоо www.president.mn/mongolian/ ийм болцон байналээ.
www.barackobama.com
www.baabar.mn
Энэ мэтчилэн гарууд чинь л ямар нэгэн байдалаар брэнд болох гээл үзээл байгааншдээ. Өөрийнхөө хамгийн дээр нь бичцээн.
Хэхэ боломж л гарвал өөрийгөө сурталчил гэдгийн байна лээшдээ цаана чинь. Үнэндээ бол хүн бүр л өөрийн нэрээр хаягласан сайттай болоод тэр нь хамгийн гол нь "Таны нэр цэг ком эсвэл таны нэр цэг мн юм уу" ийм байхыг би лав хүсдэг. Үгүй гэх хүн цөөхөн байх. Яагаад гэвэл "цэг ком, цэг мн" маань брэнд юм л даа. Нөгөө л нэг 100долларын үнэ цэнэ шиг...

Энэ утга учиргүй сараачсан юмныхаа эцэст ганц л зүйлийг хэлэх гээд мунгинаад байгаа юм. Өөрөөр хэлбэл дүгнэлт гэж мэргэжилтэнүүд хэлдийн байна лээ. Энэ удаад бичлэгийн маань цөм нь гэж хэлмээр байна.
Тэр маань "ТА БИ БҮГДЭЭРЭЭ БРЭНД" юм байнаа "БРЭНД" шүү. Та бид ахдаа эгчдээ дүүдээ аавдаа ээждээ заяагдсан ганхцан л та гэсэн Брэнд шүү Архичин тамхичин гуйлгачин байж болноо. Харин та аавдаа ээждээ гэр бүлдээ ханьдаа хайрдаа сүйт бүсгүйдээ заяагдсан Хувилбар үгүй "UNFORGETTABLE" давтагдашгүй Брэнд юм шүү гэдгийг хэлэх гэсэн. Тэдэндээ бол үнгэгдээд бөгсөө арчигдсан 100 доллараас илүү үнэтэй "БРЭНД" юм шүү. "Би ч бас Брэнд".


Баярлалаа.

2 comments:

  1. Төгсгөл нь гайхалтай байлаа анд минь. Үнэхээр Би(д) брэнд. Харамсалтай нь зарим нь энэ үнэ цэнээ мэддэггүй.

    ReplyDelete
  2. Тийм шүү. "Хүний 1 эрхтэн хүртэл давтагдашгүй бдаг. 3 тэрбум 200000 сая жилийн дараа л яг тан шиг хүн энэ хорвоо дээр мэндэлнэ" гэж 1 лекцэн дээрээс сонсож байсан юм байна. Та бол цорын ганц. "Би ч бас брэнд" болох бно :)

    ReplyDelete