Айлсах

XXI зуун бол мэдээллийн зуун. Мэдээлэл гэдэг одоо маш чухал зүйлүүдийн нэг юм. Бид мэдээллийг маш олон төрлөөр авч болно. Мэдээллийг компьютер интенет, телевиз, гар утас, радио зэргээс олж авдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам мэдээллийн технологи хөгжиж ирсэн.
Интернэт. Интернэт нь хүмүүст мэдээллийг олох хамгийн гол хэрэгсэл болдог. Интернэтээс хүссэн зураг, дуу, мэдээлэл, бичиг баримт, програм зэргийг олж авч болохоос гадна интернэтийг ашиглан хэзээ ч, хаашаа ч, хэнтэй ч холбогдож хоорондоо ярьж, e-mail бичиж болно. Бүр интернэтээс юм худалдан авч, зарж ч болно. Иймээс интернэт нь өнөө үед хүн бүхэнд хэрэгцээтэй чухал зүйл болтлоо нэгэнтээ хөгжчихжээ.


XX зуунд мэдээлэлийг мэргэжлийн хүн албан ёсоор хүргэх ёстой ба өөрөөр хэлбэл хөтлөгч сурвалжлагч мэргэжилтэй хүн хийдэг байж, Харин бидний амьдраад байгаа
XXI зуунд мэдээллийг мэргэжлийн ба мэргэжлийн бус хүмүүс хийж болдог.
Мэргэжлийн бус мэдээлэл эрхлэгч нь ямар ч хүн байж болох ба энэхүү гарцыг онлайнд БЛОГ хэмээн нэрлэдэг аж, Хэн ч үүнийг хэрэглэж болох ба энэ нь үнэгүй болоод хэнээс ч хараат бус байдагаараа онцлог аж. 2003 оноос 2009 онд нийт 17сая блог шинээр төрж гарсан гэсэн албан тоо байдаг байна. Эдгээр тоон дээр нэг ч атугай тоо нэмэхээр шийдсэн Бараавоо бяцхаан буланд зочлоод үдлэсэн танд баярлалаа.


Энд блог хөтлөөчээ гэсэн саналыг миний онлайн дахь хамгийн сайн найз маань зөвлөснийг энд дурьдахгүй өнгөрөх ёсгүй ба Айлсахаар энд хүрэлцээд ирлээ битүүхэн үг чулуудмаар...

Хүн гэдэг амьтан, хүн гэдэг байх ямар сонинг гайхсаар нэг нэгэн насыг бардаг боловуу, би тэдний л ижил хүн гэдэг амьтан байхуйн сонинг гайхсаар л өдий хүрлээ. Өдийг хүрэхдээ бодож хүрлээ. Бодсон бодлоосоо мартаж ч хүрлээ Тиймээс бодсон бодлоосоо өчүүхэнийг ч атугаа марттахгүйн тулд энэхүү бяцхан булангаа БОДОЛ ХЭМНЭХ ГАЗАР... хэмээн нэрийдсэн ажгуу.

3 comments:

  1. Бодол хэмнэх газар?

    Минийх бол Бодролын ертөнц:.

    ReplyDelete
  2. Хэхэ эндээс чи юу харагдаж байна гээч
    Чи бид хоёрын нэг үгийг хоёр талаас нь хараад нэр өгсөн явдал харагдаж байна уу?

    ReplyDelete
  3. Бодол хадаглах газар

    ReplyDelete