ЗҮГЭЭР Л БИ БОДОХ БОЛЛОО

Нарийнд арай тооцогдохгүй таван саньтын банз, хоёр хөл болгож хийсэн арван тавын булан төмөр, рамыг нь шинэс гэмээр модоор зангидас босгосон хорин саньтын пүрүс, арван таван литр ус элбэгхэн орчмоор ногоон хогийн сав, эвгүйхэн дэвссэн жижиг чулуун зам нэвт гэрэлтэх целлодон гурван хана, учир нь олдохгүй хип хоп хэл бичээстэй, борооны усанд норсон гэмээр харагдахгүй цагийн хуваарь, нэг ч хүн тасдаагүй утасны дугаарууд унжуулсан барилгын засварын реклам, алтыг нь аваад авдар нь гологдсон пивоны гурван шил араваас дээш боловуу гэмээр шар иштэй тамхины иш ажин суух зуур аль хэдийн автобус ирээд зогсожээ.
Хоёр хаалга нь уралдан шахан онгойн,хэдийнээ би автобусанд бараг орсон бөгөөд хаалга онгойлгосон хийн насос аядуухан хийгээ гадагшуулах нь хэдийнээ чихэнд хоногшсон мэт . Байнга хөгжим хангинуулж явдаг миний хувьд жолоочоос дөлж хойхнуур суух. Өглөө эрт тул жирийн үеийнхээс олон хүмүүс байраа эзэлжээ.
Ингэж би дөрвөн ширхэг хорин мянгат нэг ширхэг таван мянгат нэг ширхэг мянгат дөрвөн ширхэг дөрвөн зуутыг үрэхээр нэг мөсөн зориг шулуудаад автобусанд минь энэ. Нийлээд 16400₮ суухаас өмнө мухлагаар дайраад багагүйг үрээд амжсан нэг ширхэг мянгат өгсөн эргээд хэдэн бутархай аравт харьж ирэнлээ базаад хормойлсон орой буцаж харихдаа үрэх санаатай. Өнөөхөн өглөө данснаасаа гаргасан болохоор шинэ ч гэж жигтэйхэн, хуруу исгэх битгий хэл хэтэвч цоолохоор шив шинэхэн дэвсгэртүүд.
Энэ бүгд тэнэг зүйлсийн бодож явах зуур автобус аль хэдийн хэдэн буудал өнгөрсөн бололтой.
Уг нь би гадаадад байдаг ухаантай гэхдээ өглөө бүр Монгол төгрөг хэтэвчилж гараад орой юу ч үгүй үрээд ороод ирдгийг бодоход гадаад дотоод гэлтгүй энэ хэдэн бор төгрөг үйлчлээд байх юмаа.
Заа даа нүдэн баримжаагаар миний гарнаас жар орчим саньтын зайд орших STOP гэсэн товчийг дарчихав "жинннннгг..." хэмээх ганцхан дуунаар дунд хаалганы дээр улаан гэрэл асав төд удалгүй тормоз чахирсаар автобус зогсох нь суудлаасаа өндийн эргэж хөнгөн нүдээр суудлаа шалгах нь ямар нэг юм гээх вий гэсэн миний сэрэмжлэл бас рефлэкс гээч.
Ирэх буудалд дээрээ нэгэнт ирсэн болохоор хоёр гар минь зав байхгүй хормойнуудаа нэгжээстэй
Утас- утас байна
Тамхи- тамхи байна
Асаагуур-асаагуур арын хормойнд
Хэтэвч-нөгөө талын арын хормойнд байна
Автобус карт-нилээн хайсны эцэст хэтэвчний араар нэг хормойнд орсон байж
Цүнх- тийм том юмыг ч мартана гэж байхгүй
Нэг л юм алга байна даа!
Ааа гэрийн түлхүүр, -байнаа
Тэхдээ л өөр юм алга байна. Сууж ирсэн автобусанд нэг л юмаа мартлаа яах аргагүй мартсан яаг юу гэдгээ санахгүй байна.
Зүрхээ!?..-үгүй ээ хоёр жилийн өмнөөс зүрхгүй яваа!, тэр минийхийг би тэрнийхийг авч яваа болохоор эрлэгт хөөгдөөд зугтсан ч гараас мултархааргүй сэтгэлдээ атгасан учраас автобус мэтэд мартана гэдэг санахын гарз.

Юу мартваа, би яаг юуг? та бас энд тэнд юмаа мартдаг уу? заримдаа мартсаныгаа ч мэддэггүй, мэдэх нь бүү хэл мэдрэгддэггүй байсан. Харин би саяханаас жирийн л нэг
"ЦАГ БОЛ АЛТ" гэсэн юм олж гарчигласнаас болж нэг юм мартаад байгаагаа мэдрэх гээд байх шиг болсон.
Тэр бол өглөө бүр бидний хэтэвчинд хуруу исгэмээр шинэхэн дэвсгэрт болох Наян зургаан мянга дөрвөн зуун төгрөгөө хэрхэн царцуулах вэ гэх...
Хэрэв бид үүнийг төлөвлөгөөтэй за болиг үр дүнтэй зарцуулбал За Алт-аа болиг ээ! ядаад чулуу болгоод байвал надад л танд л чамд л хэрэгтэй гэж Зүгээр л би бодох боллоо.

11 comments:

  1. 86400 гамтай зарцуулахгүй бол хаанаа ч хүрэхгүй юм. Өдөржин гүйгээд ч зарцуулж дуусахгүй хүмүүс байхад, 2 хормын дотор л дуусгачих хүмүүс бас байна. Би бодож байна. 86400-с л бидний амьдрал хамаатай мэт. Чи гайхалтай бичжээ. Чамд ирээдүй байна. Даан ч одоохондоо уншигч л алга байна даа гэсс ихихи ход ход.

    ReplyDelete
  2. Баярлалаа Фрэнкээ найз нь хааяадаа боддогийн тэгээд бодсоноо мартчаад байдаг болохоор мартахгүйн тулд энд мартахаасаа өмнө бичиж санаатай л хэхэ

    ReplyDelete
  3. Уул нь болдог байсан бол зүрхээ авахдаа зарцууулсан бол хамгийн хэрэгтэй зүйлдээл оруулахаа мартажээ дээ Амьжилт!!!

    ReplyDelete
  4. Баярлалаа Уйгаржин-аа гэхдээ зүрхээ авахдаа зарцуул гэснийг нэг л сайн ойлгосонгүй тэрнийг буцааж авах шаардлагагүй гэж бодож байна

    ReplyDelete
  5. Худалдаж авах утгаараа биш харин туслах журмаар нь хэлсэн юмаа эсвэл зүрхээ зөв хүндээ өгчихсөн юмуу тэгвэл авах ёстой хэрэггүй ээ хэхэ

    ReplyDelete
  6. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  7. буцааж авах хэрэггүй байхаа.
    Харин өөрөө хэн нэгэнд зүрхээ өгчөөд буцааж авах гэж маш өндөр үнэ хаяаад байгаамуудаа гэсэн сэжиг төрлөө

    ReplyDelete
  8. Илүү сайхан жинхэнэ нэг зүрх нэг л өдөр үүсэх болно гэж итгэж байна тэр зүрх харин урьд өгсөн зүрхнээс чинь хамаагүй хүчтэй, чамайг гэсэн байна

    ReplyDelete
  9. Ай? уучлаарай би бодохгүй бас бодохыг хүсэхгүй байна. Ингэхэд өөрөө хэн бэ?

    ReplyDelete
  10. ер нь бол энд би хайрын тухай өгүүлээгүй юмсан гэж хэлмээр бүүр санагдчихлаа Цаг төлөвлөлт гэдэг юмыг илэрхийлэхийг зорьсон магадгүй би зөв оновчтой гаргаагүй байх гэхдээ миний хайр сэтгэл рүү хурцаар орж ирсэн энэ хүнд хэлэхйг хүслээ Энэ сэдэв цагаа хэрхэн зохицуулах тухай зүгээр л миний бодол

    ReplyDelete
  11. Гүнээ хүлцэл өчий таны хувийн амьдралруу орсондоо Энэ мэтийн болчимгүй зүйлс миний зүгээс дахин таний блогод гарахгүй байх болно.

    ReplyDelete